G.E.M.

ЕБС-ийн сурагчдыг БНСУ-ын GLOBAL VISION CHRISTIAN SCHOOL-д суралцахыг урьж байна

ЕБС-ийн сурагчдыг БНСУ-ын GLOBAL VISION CHRISTIAN SCHOOL-д суралцахыг урьж байна

Сургуулийн тухай

GVCS нь дэлхийн чадварлаг боловсон хүчинг бэлдэх зорилготойгоор 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд БНСУ-аас албан ёсны зөвшөөрөлтэй алтернатив дунд болон ахлах сургууль билээ.

Дэлгэрэнгүй

Тэд бидний тухай

Төгсөгчдийн сэтгэгдэл

Жо Юн-би

GVCS-ийн нэг давуу тал бол оюутнууд нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг. GVCS-д багаас нь англи хэл сурч, хичээлүүдээ англи хэл дээр үздэг учраас биологи, химийн нэр томьёонд түүртэлгүйгээр анагаах ухааны салбарт итгэлтэй хөл тавьж чадсан юм. GVCS-ийн төгсөгчид өдөр тутмын ярианаас гадна сурч буй мэргэжлээ англи хэлээр чөлөөтэй ойлголцдог учраас дэлхийн аль ч улсад мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.

Сон На Ён

Манай сургуулийн бахархал бол итгэл юм. Манай сургуульд үүрийн залбирал, School Family мөргөл, баасан гарагийн магтаал зэрэг олон итгэлээр өсгөх хөтөлбөр байдаг. Хүссэн үедээ залбирч, мөн итгэлийн хувьд ямар нэг хэцүү зүйл байвал пасторуудтай уулзаж зөвлөгөө авч болдог. Миний хувьд сургуульд суралцсанаар итгэлийн тал дээр өсөн маш их санаа зоволт, айдастай байсан би Бурханыг хайн бүх зүйлд талархаж сурсан юм.

Б. Энэржаргал

GVCS-д сурч байхдаа би Бурхантай урьд өмнөхөөсөө илүү ойртож, алсын хараа минь улам тодорхой болж, өөртөө илүү итгэлтэй болж, шаргуу суралцаж, шинэ зүйлд өөрийгөө сорьж, найзуудтайгаа хөгжилтэй байж, маш сайн хооллож, маш сайн унтаж, маш их хайрыг мэдэрсэн. GVCS бол миний амьдралыг өөрчилсөн газар юм.

Ерөнхий шалгуур

Дунд анги

  • Сүм чуулганд байнгаар хамрагддаг итгэлийн суурьтай эсвэл итгэгч болох хүсэл сонирхолтой байх
  • Олон улсад гарч удирдагч болох хүсэл эрмэлзэлтэй байх
  • Бусадтай зохицон амьдрарч, хамтрах чадвартай байх
  • Сурах эрмэлзэлтэй, зан чанарын эмгэггүй байх
  • Албан ёсны бага ангийн сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн байх
  • Дунд сургуулийн 7-р ангид элсэгчид TOEFL IBT 47 ба түүнээс дээш оноо эсвэл DET 75 оноо ба түүнээс дээш  англи хэлний албан ёсны түвшний оноотой байх
  • Дунд сургуулийн 8-р ангид элсэгчид TOEFL IBT 50 ба түүнээс дээш оноо эсвэл DET-д 85 ба түүнээс дээш оноотой байх, эсвэл сургуулийн англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх
  • Дунд сургуулийн 9-р ангид элсэгчид TOEFL IBT-ийн 60 ба түүнээс дээш оноо эсвэл DET-ийн 95 ба түүнээс дээш оноотой байх

Ахлах анги

  • Дээрх ①~⑤ дээрх шаардлагыг хангасан байх
  • Албан ёсны дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн байх
  • ③ TOEFL IBT-ийн албан ёсны англи хэлний оноо 80 ба түүнээс дээш, DET-ийн 110 ба түүнээс дээш оноотой эсвэл гадаадад англи хэлтэй сургуульд 2-оос дээш жил суралцсаж англи хэлний мэдлэгээ элсэлтийн комиссын ярилцлагаар хүлээн зөвшөөрүүлсэн байх

 

*Христийн сургууль болох GVCS-ийн боловсролын философи, боловсролын чиглэл, сургалтын арга барилыг бүрэн ойлгож, дагаж мөрдөхийг хүсэлтэй байх.

Нөхцөл

  • Дээрх дунд ангийн ①~⑤ шаардлагыг хангасан байх
  • Дээрх ахлах ангийн ①~⑤ дээрх шаардлагыг хангасан байх
  • Бүртгүүлж буй анги тус бүрийн англи хэлний мэдлэгийн албан ёсны оноог болзолт стандартаас дээш хангасан байх.
  • Хэрэв та хүссэн ангидаа англи хэлний албан ёсны түвшингийн оноог хангаагүй бол сургуульд суралцах хугацаандаа доорх болзлыг хангасан байх ёстой:
    • Одоогийн албан ёсны англи хэлний түвшний оноогоо мэдүүлэх
    • Сургуульд суралцах хугацаандаа элсэлт өгч буй ангийхаа англи хэлний түвшин тогтоох албан ёсны оноог авах
      •  8-9-р анги: Дунд сургуулиа төгсөхөөс өмнө,
      • 10-р анги: Ахлах сургуулиа төгсөхөөс өмнө
    • Сурагчдын амралтын үеэр сургуулиас явуулдаг TOEFL-ын сургалтанд англи хэлний түвшний албан ёсны оноо өгөх хүртэл заавал хамрагдах ёстой.

Бүртгүүлэх

Хаяг
Hyeyoung Jang захирал ([email protected]; +82-044-3026; Солонгос) / дэд захирал: Жонг Вонжэ ([email protected]; +82-044-559-7121; Солонгос)